Онцлох мэдээ1 мин унших
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ

Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл (ПАРИС21) байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун ухаан хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий статистикчийн ахлах зөвлөх Франсуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн захирал Оливье Дуприз, Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами болон Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа нарыг хүлээн авч уулзлаа.

Төслийн зорилго: Үндэсний статистикийн систем нь Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үйл ажиллагаандаа ашиглах бэлэн байдлыг өгөгдөл, платформ ба дэд бүтэц, хүний нөөц ба чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлээр сайжруулахад оршино.
Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар төслийн үйл ажиллагаа, ялангуяа мета өгөгдлийн нэгдсэн сан байгуулах үйл ажиллагаа болон мета өгөгдлийн стандартыг боловсруулж, нэвтрүүлэхэд Үндэсний статистикийн хороог дэмжиж ажиллах болно гэлээ.



