Үйл явдал1 мин унших
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 90 жилийн ой тохиож байна

Сүүлийн гурван жилийн хугацаанд ХУД-ийг жишиг эрүүл иргэдтэй дүүрэг болгох зорилгоор хүн амын нас, хүйсийн онцлогт тохируулан эрүүл мэндийн олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
90 жилийн ойн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг бодитоор дэмжих 10 гаруй ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Он гарснаас хойш дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдийн дундах 10 төрөлт спортын наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Мөн салбартаа үр бүтээлтэй ажилласан эмч, ажилтнуудаа салбарын шагналаар урамшууллаа. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.




