#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 26 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж, нийтдээ 24 мянган хүүхэд суралцах багтаамжтай боловч өнөөгийн байдлаар 53 мянган хүүхэд суралцаж байна.
2026 оны улсын төсөвт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн барилгын санхүүжилтэд 11.3 тэрбум төгрөгийг тусгаад байна. Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Хан-Уул дүүрэгт ерөнхий боловсролын 4 шинэ сургууль барихаар төлөвлөн, хуваарьт оруулаад байна.
Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүргийн хүн ам эрчимтэй өсөж байгаа нь сургуулийн хүртээмж хангалтгүй байх гол шалтгаан болж байгаа. Иймд цаашид улсын төсвийн хуваарилалтад сургуулийн ачаалал өндөр, хүртээмж дутмаг байгаа хороодын сургуулийн асуудлыг хүн амын бодит өсөлт, тооцоонд тулгуурлан үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллах болно.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




