Үйл явдал2 мин унших
Монголын технологийн 7 хоног эхэллээ

Монголын технологийн долоо хоног буюу “TECHWEEK 2025” өнөөдөр Frontier Fintech Summit арга хэмжээгээр эхэлж байна.

Бүтэн Frontier fintech summit-2025 буюу Санхүүгийнтехнологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийгхэлэлцэж байна. Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ, Монгол УлсынЗасгийн газар энэ долоо хоногт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, анхны виртуал бүсийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ өдрөөс эхлэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд татварын дарамтгүй, хууль, журмын дагуу тодорхой дэмжлэгүүдийг төрөөс авах боломж нээгдэж байна гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтцийг бий болгох, их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах боломжийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд дотоодын финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд бус, экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдсан юм.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс инновацын шийдлүүдийг төрийн үйлчилгээтэй уялдуулах, иргэдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах “Сэндбокс”орчны зохицуулалтыг бий болгох, өгөгдлийг хамгаалах, өгөгдлийн багц буюу (dataset)-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
TECHWEEK-ийн хүрээнд 2025 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулагдаж буй арга хэмжээг сонирхох боломжтой. Үүний зэрэгцээ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтыг газар нь 21 аймаг дахь салбарын байгууллагуудаараа дамжуулан тухайн орон нутгийндижитал шилжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.



