Үйл явдал4 мин унших
Ч.Ундрам: The MongolZ, 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийг дэлхийд сурталчлах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ

Эх сурвалж:
Gogo.mnОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
Gogo.mn2025 оны есдүгээр сарын 1-нд УИХ-ын төсөвт өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын сайд төсөвт байгууллагын өөрийн орлогыг 284 сая төгрөг, тухайн төсвийн жилд зарцуулах нийт зардлыг 500 тэрбум төгрөг, үүнээс урсгал зардлыг 331 тэрбум, хөрөнгө оруулалтыг 169 тэрбум төгрөгөөр тусгасныг УИХ-аар хэлэлцэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам: Салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай байна. Учир нь спорт, аялал жуулчлал, залуучууд гэсэн гурван том салбарыг манай яам хамардаг. Энэ удаагийн төсвийн төсөл анх удаагаа буюу 5 удаа хэлэлцүүлэгдэж байж батлагдлаа.
Бид 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа яамныхаа стратеги бодлоготой уялдуулж, боловсруулан, өргөн барьсан.
Манай яамны эрхэм зүйл бол соёлын зөөлөн хүчний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд оршдог.
Мөн тус салбараа эдийн засгийн эргэлтэд оруулж, ялангуяа аялал жуулчлалын салбараар дамжин эдийн засгийн орлогыг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын төсөв 2025 оны тодотголоор хасагдаад 2026 оны төсвийн төсөл буурсан.
ДНБ-д эзлэх 0.5 хувь, улсын төсөвт эзлэх хэмжээ 1.6 хувь байна. Мөн салбарын албан хаагчид 7000 гаруй, чөлөөт уран бүтээлч, спортын мэргэжилтнүүд хамаарагддаг. 2026 оны цалингийн төсөвт 225,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
Урсгал зардалд ₮316,2 тэрбум төгрөг тодотгол байсан бол 2026 онд ₮338,2 тэрбум төгрөг болсон. Мөн ₮169,4 тэрбум хөрөнгө оруулалтад зарцуулагдах бол сайдын багцын төсөв ₮25 тэрбумаар буурсан.
Тус зардлуудыг салбарууддаа хуваан авч үзвэл:
Соёл урлаг- 365.2 тэрбум төгрөг
Спорт - 98.5 тэрбум төгрөг
Аялал жуулчлал - 36.7 тэрбум төгрөг
Залуучууд - 900 сая төгрөг.
УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН УРСГАЛ ТӨСВИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монголынхоо соёл, урлагийн ондоошлыг сурталчлан таниулах зорилготой "Сор" 17 хурал, Хөх сувд арга хэмжээний төсөв нэмэгдсэн. Үүнд нэг дор 10 мянган хүн байрлах боломжтой зочид буудлын захиалга, бусад арга хэмжээнүүдийн урсгал зардал багтсан.
Мөн удахгүй ашиглалтад орох 2 музей бий. Нэг нь Турк улсын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт болон "Археологи, угсаатны музейг Төв аймагт барина. Тус хоёр бүтээн байгуулалтын орон тоо нэмэгдээгүй.
Орон тооны бууралтаар цалингийн сан 9 хувиар буурсан. Бодлогын арга хэмжээний зардал болон тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж буурсан.
Түүнчлэн Аялал жуулчлалын салбарын хууль батлагдаж, мэргэжлийн холбоотой хамтарч ажилладаг байсан бол тус холбоонд төрөөс олгодог татаас буурсан. Харин Залуучуудын салбарын төсөв нэлээн буурсан гэж хэлж болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСВИЙН ӨӨРЧЛӨЛТ
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2026 оны төсвийн төсөлд нийт 62 төсөл арга хэмжээ тусгагдсанаас үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 56 төсөл арга хэмжээ, шинээр хэрэгжүүлэх 6 төсөл арга хэмжээ тусгагдсан. Үүний нэг нь засварын ажил. Улс орон даяар байгаа манай салбарын барилга байгууламжууд нэлээн олон жилийн насжилттай. Тэдгээрийг засах болон заримд нь ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.
Дараагийнх нь тоног төхөөрөмж. Бид энэ жил салбартаа нэг ч тоног төхөөрөмж авч чадаагүй. Учир нь 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байснаас зургаадугаар сарын 1-ний дотор худалдан авалтаа төлөвлөж чадаагүйн улмаас төсвийн тодотголоос хасагдсан. Ирэх жил ядаж салбартаа 9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах шаардлагатай байна.
Төсөвт өртөг нэмэгдсэн 57 төсөл арга хэмжээг ҮАГ-т хянуулж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Үүнээс 7 төсөл арга хэмжээ бүрэн тусгагдаж, 50 төсөл арга хэмжээний аудитын дүгнэлт гараагүй гэх шалтгаанаар УИХ-д өргөн барьсан төсөлд тусгагдаагүй.
ЗГҮАХ, Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт туссан томоохон төсөл арга хэмжээнүүдээс Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори /Төв, Зуунмод сум/, Улсын драмын эрдмийн театрын хүчитгэл, Дундговь аймгийн Цагаан суварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг байгуулж, хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах, Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сангийн барилгын ажил зэрэг тусгагдаагүй үлдсэн байна.
ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Арга хэмжээний зорилт: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын уялдаат бодлогыг хэрэгжүүлж, Монгол хүний үнэт зүйлс, бахархлыг төлөвшүүлж, олон улсад таниулах.
Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: Монгол хүний үнэт зүйл, эх оронч сэтгэл, өв соёлоо илэрхийлсэн үндэсний бахархлыг бий болгох дүрүүдийг бүтээнэ. Үүнд, Чингис хаан, Өндөр Гэгээн Занабазар, Данзанравжаа, Боролдой, Гэсэр Жангар гэх мэт багтана.
Мөн Монгол залууст өндөр үнэлэгдэж, итгэл найдвар өгч байгаа багуудыг (3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг, The MongolZ) соёлын зөөлөн хүчний бодлогоор дэмжиж, дэлхийд сурталчлах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран тухайн оронд амьдарч буй Монгол Улсын болон гадаадын иргэдэд зориулсан үндэсний соёл, урлагийн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Соёлын төвүүдийг “Соёл хөгжлийн төв” болгон менежментийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэн, үр ашгийг дээшлүүлж, байнгын ажиллагаатай байлгах замаар салбар дундын хөгжил, эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлнэ.
Аймгуудын соёлын өв, эдийн засгийн нөөц, нутгийн брэнд байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбаруудыг интеграцчилсан нэгдсэн стратеги төлөвлөгөө болгон үе шаттайгаар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Хот суурин болон гадаадад амьдарч буй гэр бүлүүд хөдөөгийн малчин айлд богино хугацаанд зочлон амьдарч Монгол ахуй, нүүдлийн соёл, уламжлалт зан үйл, амьдралын хэв маягтай танилцаж, бүтээлч аргаар туршлага солилцох “Соёлын солилцоо” зорилтот хөтөлбөр, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.