Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Нүүдлийн соёл иргэншлийн өвийг авч явдаг мал аж ахуйн салбараа бодлогоор хэрхэн дэмжихээр байгаа вэ!
УИХ-ын чуулганы /2025.09.24/-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдлуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
ХАА-н салбар онцгой чухал салбар. Энэ талаар хууль санаачилсан М.Мандухай гишүүн болон бусад Их их хурлын гишүүддээ баярлаж байна. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Их чухал хууль учраас үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай.
Нэг,
энэ хууль дотор өөр хуулиудтай давхардсан зөрчилдсөн заалтууд байгаа. Ялангуяа 15 дугаар зүйл, ХАА-н судалгаа хөгжүүлэлт гэдэг дээр зөрчилдсөн заалтуудыг оруулж ирэх нь буруу.
Хоёр,
ХАА-н салбарын дэмжлэгийн асуудлыг нэлээн анзаарч сайн оруулсан байна. Харин ХАА-н салбарын үндсэн бүрдүүлэгч хэсэг болох МАА энэ нүүдлийн соёл иргэншлийн өвийг авч явдаг бүр Монголд төдийгүй дэлхийд авч явдаг энэ салбар байгаа юм. Энэ өв тээгчийн хувьд төрөөс ямар хэлбэрийн дэмжлэг үзүүлж болох юм Энэ өв тээдэг салбарыг төр өөр бодлогоор дэмжих ёстой.
Гурав,
хууль хэрэгжиж эхэлснээр, батлагдсанаар ямар нэгэн төсвийн мөнгө төгрөгийн дарамт гарахгүй гэсэн юм хэлээд байгаа юм. Хуулийг бүхэлд нь уншаад үзэхээр бас тийм юм байхгүй харагдаад байна. Миний ажигласнаар энэ хуулийг сайтар үзвэл, нэг агентлаг байгуулах. Шинээр салбарын судалгаа хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмч оролцсон хуулийн этгээд тус бүр нэгийг, аймгуудад судалгааны хүнсний , түүхий эдийн судалгааны 21 лаборатори байгуулах орон нутгийн төсөв дээр хүний нөөцөө бэлдэх зардлаа шийдэх гээд зардалтай холбоотой агуулга яваад байгаа юм.
Энэ хуулиар агентлаг байгуулдаг, хуулиар төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулдаг. Энэ нь манай Их хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимтай харшина. Яагаад иймэ олон зүйл шинээр байгуулах гээд хуульдаа тусгаад оруулж ирсэн бэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



