Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогод зхйлшгүй анхаарах ёстой!
УИХ-ын чуулганы /2025.09.24/-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдлуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
М.Мандухай гишүүн болон бусад УИХ-ын зарим гишүүдийн санаачилсан хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. 2010 онд бид нар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үйлчлэлийг харахаар 2020 он хүртэл зарим зүйл заалтууд нь зориулагдсан харагдаад байгаа юм. Жишээлбэл эрчим хүчний бодлого, шатахууны бодлого ч гэдэг юм уу. Үүнийг аваад үзэхлээр үндсэн 6 тулгуур зарчим байгаа. Үүний нэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдэв нь ХХАА-н салбартай холбоотой асуудал байгаа юм. 2021 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд 2022 онд яг энэ үзэл баримтлалын ажил дахиад шинэчлэгдэх процесс явж байгаад зогсчихсон. Бид нар 10 орчим дунд болон урт хугацааны бодлогын бичиг баримтад эдгээр бодлогуудыг энэ хуулиудыг нийцүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотроо ХХАА-тай холбоотой асуудлуудтай, үүнийг уялдуулах зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Тийм учраас энэ чиглэлийн судлаачидтай уулзаж тэр мэдээлэлтэй нь уялдуулах байдлаар энэ хуулийг хэлэлцүүлгийн явцад ажиллаасай гэж бодож байгаа юм. Хоёрт, импортын хүнсний асуудал нэгэнт хүнсний хууль учраас бүгдийг багтаах албагүй ч гэсэн хамгийн чухлуудыг багтаах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 2024,02,03-04-ний утааны асуудлаар сонсгол хийхэд эрүүл мэндийн асуудлыг ярьж байхад зарим хүмүүс бас хорт хавдрын асуудлыг хүнстэй холбож маш их судлаачид ярьж байсан. Монголчуудын амьдралын хэв маяг идэж ууж байгаа зүйл, тэр тусмаа импортын бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа. Үүн дээр хяналт, эрүүл мэнд гений өөрчлөлт нь орж байна уу, орохгүй байна уу гэх мэт... Мөн гишүүдийн хэлж буй мэргэн санал, шийдлийг анхаарч ажиллаарай.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



