Үйл явдал2 мин унших

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногт

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногт

Засгийн газар өнгөрч буй 100 хоногт ШИНЭ ИТГЭЛ төрүүлж ЭРС ШИНЭТГЭЛ-ийг эхлүүллээ.

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногт

-2.7 тэрбум ам доллар болж дундраад байсан валютын нөөцийг 5.7 тэрбум ам доллар болгож 2 дахин нэмэгдүүллээ.

-2.6% болж саараад байсан эдийн засгийн өсөлт-ийг 5.6% болгож өсгөлөө.

-Төсвийн зардлыг 2.2 их наядаар бууруулж их хэмнэлт хийлээ.

-Дарга нарын  тоог цөөлж 261 тэрбум, 

-Тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум,  

-Үр ашиггүй зарим төсөл хөтөлбөрүүдийг таслан зогсоож 617 тэрбум төгрөгийн төсөв хэмнэлээ.

-Төрийн өмчийн компаниудад засаглалын шинэчлэл-ийг эхлүүллээ. тухайлбал ганц эрдэнэс тавантолгой хк-д гэхэд онцгой дэглэм тогтоож булхай луйвруудыг илрүүлж, үр ашиггүй зардлыг танаж, дарамт шахааг зогсоосноор үр ашиг нь 3 дахин сайжирч, нүүрсний экспорт 1.6 дахин нэмэгдлээ.

-Экспортын хэмжээ 3.8 тэрбум ам доллар-аар нэмэгдлээ. оны эхний хагаст ердөө 5.4 тэрбум ам доллар байсан экспорт 9.2 тэрбум. ам доллар болж сэргэлээ.

-Данхар бус чадварлаг, ард түмэндээ үйлчилдэг төр байхад төрийн албаны шинэчлэл-ийг чиглүүлж яамдын даргын тоог 168-аар, агентлагын удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсүүдийн тоог 81-ээр цөөлж давхардал чирэгдэл-ийг багасгалаа.

-7-р сард 541 тэрбумын алдагдалтай байсан төсөв 8-р сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

-Үндэсний баялгийн санг арвитгаж, баялгийн амтыг ард түмэндээ авчрах хэлцлүүдийг эхлүүллээ.

-Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40% болголоо.

-Хар тамхитай тэмцэх алба байгуулж хар тамхитай дайн зарлалаа.

-Авлигатай амаараа биш бодит үйл хэргээрээ тэмцэх ажлын хэсэг байгуулж ажлыг нь эрчимжүүллээ.

-Е-баримт-ыг цаасаар бус цахимаар бүртгэдэг цахим шинэчлэл нэвтрүүлж байна.

-Иргэдийнхээ саналыг засгийн шийдэл болгох  d-government.mn цахим талбарыг бий болголоо.

-НӨАТ-ын буцаан олголт-ыг 5% болгосноор 4 ам бүлтэй айл гэхэд жилд дунджаар 2 сая гаруй төгрөгийн буцаан олголт авах боломж бүрдлээ.

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн хүний хөгжилд чиглэсэн ард түмний төсөв боловсрууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008