Үйл явдал2 мин унших

Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө

Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын зарим сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ хугацаанд хийсэн ажил болон үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Засгийн газар аравдугаар сарын 31-нд ирэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-д өргөн барих ёстой.

Тэрбээр "Манай Засгийн газрын 100 хоногт хийсэн гол ажлуудаа дурдъя. Манай Засгийн газар эдийн засгийн хүнд үед байгуулагдсан. Нүүрсний үнэ хоёр дахин, экспорт 15 хувиар унасан. Валютын нөөц хасах руугаа орох хэмжээнд хүрсэн байсан. Нүүрсний үнэ унаснаас шалтгаалан төсвийн орлого 3.3 их наядаар тасарсан байсан. Хэрвээ ийм байдал үргэлжилбэл эрсдэл их байсан учраас 7 хоногийн дотор төсвийн хэмнэлтийн тодотголыг өргөн барьж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа.

Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар, эдийн засгийн өсөлт 5.6 хувь болж өслөө. Олон улсын байгууллагууд төсвийн тодотголыг өндрөөр үнэлж, зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ. Өрийн үнэлгээ сайжирлаа, 2.2 их наядын үргүй зардлыг хэмнэсэн. Энэ бол маш том тоо. Төрийн албаны дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум, нэг удаагийн тэвчиж болох зардлыг хэмнэснээрээ 370, хэрэгжээгүй төсөл хөтөлбөрөөс 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн" гэв.

Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө
Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө
Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө
Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө
Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө
Шинэ Засгийн газрын 100 хоногт эдийн засаг 5.6 хувиар өслөө

Төр бүсээ чангалж, хэмнэлтийн тодотгол хийв

МУ зээлжих зэрэглэлээ B+ Тогтвортой түвшинд хэвээр хадгалж чадлаа

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ХӨРӨНГИЙГ АНХ УДАА 96.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН ӨГӨӨЖӨӨР АРВИЖУУЛЛАА

2026 оноос 1 сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын буцаалтыг 5% болгон нэмэгдүүллээ

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжиж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008