1 мин унших

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” батлагдлаа

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” батлагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2025.09.24 -ний өдрийн хурлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг хэлэлцүүлэн батлууллаа. 4 тулгуур зорилт бүхий 66 төсөл, арга хэмжээг 2026-2030 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Үр дүнд нь:

-Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй авна. Монголчууд хавдрын оновчтой оношилгоог хямд зардлаар урьдчилан хийлгэх боломж бүрдэнэ.

-Багш нар бичиг цаасанд зарцуулдаг механик ажлуудад зарцуулдаг цагаа эрс багасгаж, сурагчдад түлхүү анхаардаг болно.

-Багш нар хүүхэд бүрд тохирсон сургалтын арга барилыг нэвтрүүлж, хүүхэд чанартай боловсрол эзэмшинэ.

-Төрийн албан хаагчийн орон тоог хэмнэж, баримт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Мэдээллийн технологиХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2016
  3. 2014