#Коммент1 мин унших
П.Сайнзориг: Үндсэн хуулийн “цэг, таслал” бүр утга учир, амин сүнстэй. Ерөнхий сайд Г.Занданшатар ерөнхийлөгч, парламентыг үл хүндэтгэлээ!

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа олон нийтэд зарлан мэдээлэл хийсэн. Тэгвэл уг үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэллээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатрын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгож болно.
Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг гажуудуулмааргүй байна. Харамсалтай!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



