Үйл явдал1 мин унших
Шинэ Засгийн газрын 100 хоногт ХАА-н салбар 2,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, үйлдвэрлэл, экспорт, шинэ ажлын байр, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5,6 хувиар өсч, 3,6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлэв.
Хүнсний хувьсгал, Атрын IV аян, Цагаан алт хөтөлбөрүүдийн үр дүнд 48 мянган ажлын байр бий болов.
Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд ноолуур, ноос, арьс шир, гутал желатины үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэж, самнасан ноолуурын экспорт 1571 тн болж, 130,8 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс биет хэмжээгээр 3.8, мөнгөн дүнгээр 3,2 дахин өсөв.
"Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай аж ахуй" төслийн хүрээнд 7 услалтын систем ашиглалтад орж, усны хэмнэлттэй усалгаатай талбайн хэмжээг 2061 га-аар нэмэгдүүллээ.
Монгол Улс энэ оны эхний 9 сарын байдлаар 33,6 мянган тн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 138,7 сая ам.долларын орлого төвлөрүүлэн монголын мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлсээр байна.



Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам