Үйл явдал2 мин унших

Ахмад экспертүүдийн санал, санаачилгыг Байнгын хороод, ажлын хэсгүүдэд хүргүүлнэ

Ахмад экспертүүдийн санал, санаачилгыг Байнгын хороод, ажлын хэсгүүдэд хүргүүлнэ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Галбадрах, Д.Энхтуяа нар өчигдөр /2025.10.01/ “Нээлттэй парламент: Эксперт”-2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа.

Тус уулзалтаар хөтөлбөрт оролцогчид Ахмад насны тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж болон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, бодлогын шийдлийн талаар санал солилцлоо. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал хэлэв.

Ахмад экспертүүдийн санал, санаачилгыг Байнгын хороод, ажлын хэсгүүдэд хүргүүлнэ

Тухайлбал, төсвийн эрэмбэ тогтоон боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт бодлогын шинэчлэл хийх, нийгмийн хүлээлт үүсгэж буй багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг тухайн жилийн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Түүнчлэн төсвийн зорилгыг оновчтой тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжихэд бодитой, үр дүнд хүрэхүйц төсөл, хөтөлбөрийг дэмжиж, үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ахмад экспертүүдийн санал, санаачилгыг Байнгын хороод, ажлын хэсгүүдэд хүргүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун экспертүүдээс дэвшүүлж буй санал, санаачлагыг нэгтгэн холбогдох Байнгын хороод болон ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтож, дараагийн уулзалт, сургалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

Улсын Их Хурлын гишүүдийн ажлын албанд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлалын чиглэлээр 30-аас дээш ажилласан туршлагатай 13 ахмад хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шийдвэр гаргах түвшинд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, харьцуулсан судалгаа хийх, бодлого боловсруулах, зөвлөх чиглэлээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012