Ахмадын эрх ашиг1 мин унших
“Олон улсын ахмадын өдөр”-ийн мэнд хүргэе

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар энэ өдрийг ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлаж Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ. Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш буюу ахмад настнууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улсын 2026 төсвийн тодотголд ахмадуудын бүх төрлийн тэтгэврийг дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, суурь тэтгэврийг нэмэгдүүлэн олгохоор тусгасан. Ахмадуудын бодит орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх Засгийн газрын энэхүү бодлогыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж, УИХ-аар хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг баталснаар ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлье.
Ахмадын эрх ашиг
Эх сурвалж:
Vip76.mn