Байр суурь2 мин унших

Ж.Алдаржавхлан: ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХИЙГ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.10.07) хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын Ж.Алдаржавхлан:

Тойрогтойгоо холбоотой асуудлыг байнгын хороон дээрээ ярья гэж бодож байна. Нэгдүгээрт, төсвөөс санхүүжиж байгаа Солонго 1, 2 хороолол төсөлд 2025, 2026 онд хэдэн тэрбум төгрөг тавьж байгаа вэ?

Хоёрдугаарт, 7 дугаар сард төсөвт санал авахад Хан-Уул дүүрэгт хамгийн хэрэгцээтэй байгаа улсын сургууль цэцэрлэгийн тоог гаргаад байршлыг нь заагаад Сангийн яаманд явуулсан. Энэнээс суусан уу? суугаагүй бол яагаад суугаагүй вэ? Зарим аймаг дүүрэгт хоёр гурваараа суучихсан байна лээ. Хэнд нь суулгаад хэнд нь суулгаагүй вэ?

Гуравдугаарт, Хуримтлалын сангаас 2024 онд ипотекийн зээлийн санхүүжилт нь 467 тэрбум төгрөг санхүүжүүлсэн байна лээ. 2026 онд хэдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна вэ? Ипотекийн зээлийн чинь очер дугаар авлига хэрээс хэтэрсэн байна лээ. Би Эдийн засгийн байнгын хорооноос ипотекийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Сангийн яам ерөөсөө огт оролцохгүй шахуу байгаа. Хэзээ энэ ажилдаа ирж, та бүхэн идэвх сэтгэлтэй оролцох вэ? Ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтийн дүнг харж байгаад бид нар ипотекийн зээлийн цоо шинэ бодлого гаргахгүй бол арилжааны банкнууд зөвхөн өөрийнхөө санхүүжүүлж байгаа барилгаас авсан нөхцөлд зээлээ өг гэж шахдаг. Эсвэл янз бүрийн очер дугаар урагшлуулахын тулд мөнгө төгрөг авдаг гэсэн олон гомдлууд ирж байна аа. Үүн дээр Сангийн яам ямар байр суурьтай байгаа вэ?

Дөрөвдүгээрт, Би бол боловсролын салбарт ойр ажилладаг хүн байгаа. Энэ жил цалин нэмэх боломж байна уу? Хэдэн багш нараа бид нар чинь Солонгос руу алдаад дууслаа шүү дээ. Бүгдээрээ Солонгос руу явчихдаг. Хамгийн сайн багш нар хаана байдаг вэ гэвэл тогтвортой ажилладаг багш нар л байгаа юм. Тийм учраас эмч, багш нарынхаа цалинг нэмэхтэй 100% санал нэгдэж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хан-Уул ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2015
  3. 2014
  4. 2013