#Тойрог1 мин унших
ХУД-ийн 24 дүгээр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авчээ. Тухайлбал, Хүннү Молл дэлгүүрийн ард шинээр нээгдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 24 дүгээр хорооны анхны улсын сургууль, цэцэрлэг болж байгаа юм.
Шинээр ашиглалтад орсон уг цогцолборт Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 34 болон 41 дүгээр сургуулийн сурагчид мөн бусад харьяаллын бус сургуулиудад суралцдаг байсан хүүхдүүд суралцах юм. Нэг ёсондоо хүүхдүүд хотхон дотроо буюу гэртээ ойр сургуультай болж байгаа нь сайшаалтай.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборт 24 дүгээр хорооны 160 хүүхдийг хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Концессын гэрээ 2013 онд эхлэнгүүтээ суурийн төмөр зоож хаяад л бүтэн 10 жил алга болчихсон. Улмаар бид бүхэн энэ жилийн нийслэлийн төсөв дээр 2 тэрбум 950 сая төгрөгийг суулгасан байдаг. Хан-Уул дүүрэгт 2025 онд 7 сургууль, 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тэгвэл 2026 онд Монгол Улсын төсөв болоод нийслэлийн төсөвт суулгаснаар шинээр 15 сургууль, 8 цэцэрлэг шинээр баригдахаар төлөвлөгдөж байна. 2026 он Хан-Уулчуудын хувьд том бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгож болох юм.