1 мин унших
Тест мэдээ

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.06/ 10:00 цагаас эхлэн хуралдахаар болсон ч хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан.
Тодруулбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/, Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/ -өөр өнөөдрийн 14:00 цаг хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өгсөн юм. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа аж.
Эх сурвалж:
Vip76.mn