Үйл явдал1 мин унших
"Толгойт-Дэд төв"-ийн дахин төлөвлөлтийн туршлага судлах ажлууд хийгдсээр байна

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс Толгойт дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд холбогдох хороодтой хамтран орчны судалгаа, дэд бүтцийн нөхцөл байдлын үнэлгээ, оршин суугчдын байр суурь зэрэг чиглэлээр судалгааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Эдгээр ажлын үр дүнд тулгуурлан шинэ төлөвлөлтийн шийдэл, иргэдийн оролцоонд суурилсан хөгжлийн загвар боловсруулах зорилготой юм.
Үүнтэй уялдуулан тус хэлтсийн төлөөлөл өнчигдөр /2025.11.11/ “Хот төлөвлөлт, судалгааны институт”-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.


