Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Нэг салбараас хамааралтай манайх шиг улс “цахим эдийн засаг” руу зоригтой шилжиж чадвал эдийн засагт том боломж байна!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
21 дүгээр зууны хамгийн гол хөгжил авчирч байгаа зүйл чинь цахим эдийн засгийн шилжилтийн эрин үе. Монгол Улс бол ингээд хөгжихгүй байна хоцрогдож байна. Хэтэрхий хуучин сэтгэлгээгээр байна гэдэг чинь цахим эдийн засаг руу зоригтой орж чадахгүй байгаагийнх. Цахим эдийн засаг гээд хайгаад олдсонгүй, уучлаарай. Бид нар өчигдөр төсвөө баталсан. Тэр төсвөөр бид хуучин ядуу сэтгэлгээгээр явах юм бол дахиад л хөгжихгүй. Харин өчигдрийн баталсан төсвөөр шинэ сэтгэлгээгээр цахим эдийн засагт яаралтай шилжвэл амжилтад хүрэх боломжтой. Цахим Монгол дээр амжилтууд гарч байгааг дэмжиж байна. Жишээлбэл, И-монголиа, цахим индексжүүлэлт г.м. энэ нь цахим эдийн засаг биш цахим үйлчилгээ юм. Цахим үйлчилгээ буюу цахимжуулалт нь юугаараа ялгаатай юм бэ гэхээр өмнө хийж байсан ажлыг арай хурдан хийж байгаа л хэлбэр шүү дээ. Нэг ёсондоо, хүмүүст арай хурдан хүргэж байгаа хэлбэр. Цахим эдийн засаг гэдэг нь уламжлалт аргаасаа татгалзаад цоо шинэ, өндөр түвшний үр өгөөжтэй эдийн засгийн аргуудыг хэрэглэхийг хэлээд байгаа юм. Цахим эдийн засаг гэдэг чиглэлээр өмнөх ЗГ-ын гишүүдэд хэлж байсан. Бээжин хот цахим эдийн засгийн загвар болно г.м. Өнөөдөр цахим эдийн засаг нь Бээжин хотынхоо ДНБ-ий 45 хувьд хүрчихсэн байна. Нийт Хятад улсын цахим эдийн засгийн эзлэх хувь нь ДНБ-ийхээ 44,5 хувьд хүрчихсэн байгаа байна. Энэ чинь өөрөө авлигалыг бууруулдаг. Цөөхүүлээ нэг салбараас хамааралтай хүмүүс цахим эдийн засаг руу бид зоригтой шилжиж чадвал эдийн засагт том боломж байна.
Цахим эдийн засагт шилжихийн тулд бид 5 үндсэн бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх ёстой. Нэгдүгээрт тэлэлтийн бодлого, Хоёрдугаарт, холболтын бодлого, Гуравт, үйлдвэр худалдааны бодлого, Дөрөвт, хөрөнгө оруулалтын бодлого, Тавт, хууль эрх зүйн бодлого гэсэн 5 бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна.