Үйл явдал1 мин унших

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ.

Ингэхдээ усны сан бүхий газар түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй үлдээснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан онцолсон юм.

Тэгвэл уг хуулийг /2025.11.20/-ны өдөр буюу энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

Энэ хууль батлагдсанаар БИОКОМБИНАТ, ШУВУУН ФАБРИК орчмын голын ай сав дагуу зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ХАЙРГА ДАЙРГА ОЛБОРЛОЛТЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХООС гадна НӨХӨН СЭРГЭЭЛТ хийгдэж, ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ байдал хангагдана.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хан-Уул ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2015
  3. 2014
  4. 2013