Үйл явдал1 мин унших
Таргат багийн нутагт үүрэн холбооны скайтелын сүлжээ цацагдаж ашиглалтанд орлоо

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Таргат багийн нутаг Модотын оройгоос үүрэн холбооны скайтелын сүлжээ цацагдаж ашиглалтанд орлоо. Сумын ард иргэдийн хамгийн сүлжээ муутай хэсгийн нэг бол Таргат багийн нутаг ялангуяа сайхан хайрхан ууландаа, уулынхаа энгэрээр нутагладаг малчин айл өрхүүд юм.
Цагийн сайн муу цас, шороон шуурга байгалийн хэцүү үзэгдлүүдэд, хамгийн чухал эрүүл мэндийн үйлчилгээгээ сүлжээгүй харилцаа холбоогүйн улмаас авч чадалгүй нэгнээ алдах хүнд үе бидэнд байж сүлжээтэй л болох нутгийн иргэдийн хүсэл маш их байсаан. 2024 онд аймгийн төсвөөр сүлжээний өргөтгөл хийгдэхээр байсан боловч аймгийн засаг дарга шаардлагагүй гэж үзэн тендэрийг зогсоосон учир Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат гишүүнд хүсэлт тавьж 2025 оны яамны төсөвт суулгуулан шийдвэрлэж өгснөөр бид бүхэн ийнхүү сүлжээтэй боллоо.

Сумынхаа ард иргэдийн өмнөөс танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Энэхүү сүлжээгээ босгох суурьлуулах бүхий л ажилд эхнээс нь дуустал хамт байж ачааны хүндийг үүрэлцсэн нутгийн иргэд, залуучууд та нартаа болон гүйцэтгэгч компанийн хамт олонд халуун талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
