Үйл явдал1 мин унших
МАН УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

Засгийн газрын гишүүн томилох
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохоор дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нь 3 дараалан сонгогдсон цөөн аймгийн Засаг дарга нарын нэг. Дорнод улсын төсвөөс татаас авдаггүй аймаг гэдгээрээ онцлогтой.
Мөн түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН 7 мандатаас 6-г нь авсан үзүүлэлтээр Зүүн бүсэд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн МАН-ын дарга бөгөөд түүнийг намынхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж.