Байр суурь1 мин унших

С.Цэнгүүн: Та анх томилогдохдоо ТӨК-иудыг хувьчилна гэж байсан, энэ ажлаа хэзээнээс хийх гэж байна!

УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар "Асуулгын цаг"-ийн гурав дахь мэтгэлцээн "Амьжиргааны өртөг өрхийн төсөв цоорхой хувин боллоо" сэдвээр мэтгэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Сүүлийн 15 жил 5 их наядыг бид нар утаатай тэмцэхэд зарцуулсан. Энэ 5 их наяд төгрөг салхинд хийсээд алга болсон. Хэн ч үүн дээр хариуцлага үүрч байгаагүй. Тэгээдутааны асуудлаа шийднэ гээд орон сууц барина, ингэнэ, тэгнэ гээд бодит байдлуудаа байхгүй болгоод явчихдаг. ТӨК-ийн менежментээ сайжруулна гэдэг. Та анх томилогдохдоо ТӨК-удыг хувьчилна гэж байсан.

Би танаас асууж байсан. 47 эрчим хүчний компанийг хувьчилж болж байна.Та хувьчлах уу гэж... Тэгэхэд эхний 100 хоногтоо би 20 компанийг хувьчилчихна гэсэн. Тэгээд 8 сарын 1-ний байдлаар та нэг компанийг татан буулгаад, нэг компани дээр нэгийг нь нийлүүлсэн ийм үр дүнтэй байж байна. Хэзээнээс та ажлаа хийх гэж байгаа юм бэ?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025