Байр суурь2 мин унших
С.Цэнгүүн: Цалингийн зардалтай холбоотойгоор инфляц яг бодитоор хэд болох тооцоолол байгаа вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2025.11.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Манай багш нар нэлээн удаан тэмцэж байж арай ядан ЗГ-тай зөвшилцөлд хүрээд цалингаа нэмүүлэхээр болж байгаа. Үүний цаанаас эмч, сувилагч нарын асуудал яригдана. Манай улсад бодитоор ажил нугалдаг хүмүүстээ мөнгөн хэлбэрээр цалинг нь өгдөггүй байсан. Тэгээд хамгийн сонирхолтой юм харагдаж байгаа юм. Бид нар яг эмч болон багш нартаа энэ олон жилийн турш цалинг нь мөнгөн хэлбэрээр өгөхгүйгээр одон медаль хэлбэрээр өгсөн байдаг. Тэгээд 2024 онд жишээ нь Боловсролын яаманд 7378 ширхэг одон медаль тараасан. ЭМЯ-нд 4400 ширхэг одон медаль өгсөн. Хүний хөдөлмөрийг бүтээмжээр нь үнэлээд бодитоор нь мөнгөн хэлбэрээр дүнгээр нь хүнийг урамшуулж цалинг нь олгодог энэ зах зээлийн нийгэмд шилжсэн байтал энэ 2 үндсэн том салбараа бид нар орхигдуулж явсан ЗГ-ын маш буруутай бодлого гэдэг нь харагдаж байгаа юм.
Бусад салбарынхан шиг хөдөлмөрөө бүтээмжээр үнэлүүлж явж чадахгүй байж байтал Х.Нямбаатар дарга гарч ирээд л автобусны жолооч нар 3,5 сая төгрөг ТҮК-ийн ажилчид 3 сая төгрөгийн цалин авдаг болсон. Яаж энэ салбарын хүмүүс тэвчиж ажиллах вэ. Тийм учраас би багш, эмч нарын ажил хаялтыг дэмжиж байгаа. Үүнийг хэлэхийг хүссэн юм. Тэдний цалин бодитоор хэрэглээндээ хүрч байгаа юм уу. Хэрэглээнээсээ даваад хадгаламжтай болох боломжтой байгаа юм уу. Гэтэл өнөөдөр 3 мянган төгрөгөөр авч байгаа талх нь 5 мянган төгрөг л болоод явчихна. Нөгөө талдаа бид нар хувийн хэвшлийнхнийгээ яах гэж байгаа юм бэ. Хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмж чадахгүй. Энэ 880 тэрбумаар нэмэгдэж байгаа цалингийн зардалтай холбоотойгоор инфляц яг бодитоор юу болж байгаа вэ?