Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Хөрөнгө оруулалтын бүх мөчлөгийг нэг хуульд нэгтгэж байгаа нь сайшаалтай
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Хөрөнгө оруулалтын бүх мөчлөгийг нэг хуульд нэгтгэж байгаа нь сайшаалтай. Мөн ил тод байдал, цахим систем гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхой болгож байгааг сайшааж байна. Ийм учраас зарчмын хувьд дэмжиж байна.
Хориг их тусгагдсан байсан. Харин шийдвэр гаргах механизм сул байна. Өөрөөр хэлбэл үнэлгээ сонголтыг хэн, ямар шалгуураар, хэр хараат бусаар хийх нь журмаар тусгагдана гээд 10.1.4 гэсэн журамд тусгагдана. Харин хориглож цуцлах хариуцлагыг хуульд нарийн тусгасан. 10.1.4-д заагаад байгаа журам гээд үнэлгээ сонголт, шалгуур, хараат бус байдлыг энэ хуульдаа давхар оруулж болохгүй байсан уу? Засаг маань их солигддог, журамд их өөрчлөлт ордог ийм үед журмаа хуульдаа тусгаж оруулах нь чухал.
Төсвийн хамгийн их эрсдэлтэй хэсгүүд болох хуулийн хамрах хүрээнээс нарийн ороогүй байна. Жишээлбэл мега төсөл гэдэг ойлголт тодорхой орсонгүй. ТӨК, хувийн хэвшлийн түншлэлийн баталгаат зээл гадаад зээлийн талаар бүртгэх мэдээлэх хэмжээ нь бичигдсэн байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг энд оруулж өгвөл нийслэлд сургууль барьж чаддаггүй, газар байхгүй, улсын төсвийн санхүүжилт байхгүй гэсэн шалтгаануудыг хэлээд байдаг. Тэгвэл хотхон хороолол барьж байгаа газарт газар, санхүүжилт нь байгаад байна. Казахстан тохилог сургууль гээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд үүндээрээ компаниудаар бариулчхаад, бариад ирснийх нь дараа анх хэрэгжүүлэхэд нь тодорхой үнэ тохироод тэр үнэдээ чанартайгаар хүлээж авч чаддаг.
Гуравдугаарт, хариуцлага хуваагдмал байна. Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч, эрх шилжүүлэгч, эрх шилжүүлэн авагч, орон нутгийн Засаг дарга гээд бүгдээрээ бүрэн хариуцна гэж заагдсан зүйл тусгагдсан байна гэж ойлгосон. Ийм үед практикт хэн нь ч бүрэн хариуцахгүй байдаг туршлага бий. Тэгэхээр энэ 4 этгээд хариуцлага бүрэн хүлээх үед хэрвээ алдаа гараад эцсийн хариуцлагыг нь хэн хүлээх, тэр этгээдийг нь яаж тодруулах журам байгаа юу?
Үнэлгээ, санхүүжилт, сан, гүйцэтгэлийн жагсаалт бүгдээрээ Сангийн яаманд төвлөрөхөөр байна. Тэгвэл Сангийн яамны эцсийн гаргах шийдвэрт хэн ямар механизмаар хяналт тавих вэ? Тэр эрэмбэ цэгц нь байгаа оносон байх гэдэг тал дээр хяналт тавих байгууллага байгаа юу?
Сэтгүүлч Х.Оюумаа


