Байр суурь1 мин унших
Б.Уянга: Сангийн яам зарим эрх мэдлээсээ Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төсвийн хөрөнгө оруултын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ.
7 дугаар зүйл дээр төсөвт өртгөөс нь шалтгаалаад төслийг 5 ангилалтай болгож байгаа юм байна. Эдгээр төслүүддээ ТЭЗҮ-ийг батлуулдаг болно. Гэхдээ 23 дугаар зүйл дээр 4 болон 5 дугаар ангиллын төсөлд л ТЭЗҮ шаардах утга агуулга оржээ. Гэхдээ цааш уншихаар хэрвээ тухайн төсөлд нь шинэ техник технологи нэвтэрч байгаа бол төслийг хэрэгжүүлэхэд өндөр эрсдэлтэй байвал, байгаль орчин нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг нөлөө ихтэй байвал ТЭЗҮ-ийг шаардана гэж байна. Энэ 5 ангиллын төсөлд бүгдэд ТЭЗҮ шаардах юм шиг болж байна. Үүнийг зөв ойлгож байна уу?
Хуулийн төслийн 13 дугаар зүйл дээр Сангийн яамны бүрэн эрхийг бичсэн байна. Хууль батлагдвал Сангийн яам нэлээн их эрхийг өөртөө төвлөрүүлэх нь. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах юм байна, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгцээгээр нь эрэмбийг нь гаргаад жагсаалтыг гаргаад явах юм байна. Эдийн засгийн хөгжлийн яам яг юу хийх вэ? Бүрэн эрхээсээ Эдийн засаг хөгжлийн яам руугаа шилжүүлэх байсан юм биш үү.
Сэтгүүлч Х.Оюумаа


