Байр суурь2 мин унших
Б.Уянга: НӨАТ-ын хамрагдалтын түвшнийг нэмэгдүүлнэ, татварын суурийг өргөжүүлнэ гэсэн байна, үүнийг хэрэгжүүлэх ямар ажил хийх вэ!
Улсын нэгдсэн төсөв
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
2026 онд Монгол Улсын төсөв алдагдалтай орж ирж байгаа. Бид нарын бий болгох орлого, зарлагаа гүйцэхгүй. Дутаж байгаа мөнгөө төсвийн танилцуулга дээр Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр зохицуулна гэж байгаа. 2026 оны орлогыг нарийвчлаж харах юм бол мэдээж татварын, татварын бус гээд татварын орлогод нь АМНАТ хамгийн их жинг эзлээд, ААНОАТ, ХХОАТ гээд буцах бусад албан татварууд бол орж байгаа. Цаашдаа зарлага нь орлогоо гүйцэхгүй байгаа энэ нөхцөлд ямар бодлого Сангийн яамнаас хэрэгжүүлэх гэж байгаа вэ. Нүүрсний экспортыг нэмж, 90 саяд хүргэнэ гэж орж ирж байгаа. УИХ-ын олон гишүүд энэ хэр бодит вэ гэдэг дээр асуулт асууж, хариултаа авсан.
Дараагийн нэг орлого нэмэгдүүлэх аргыг татварт хамрагдах түвшнийг нь нэмэгдүүлнэ. Зах худалдааны төвүүд, цахим худалдаа эрхлэгчдийн төлбөрийн баримт олголтыг идэвхжүүлнэ, хялбаршуулна, бүртгэлийг сайжруулах замаар НӨАТ-ын хамрагдалтын түвшнийг нэмэгдүүлнэ, татварын суурийг өргөжүүлнэ гэсэн байгаа. Үүн дээр ямар ажил хийх вэ. Үүнд хамрагддаггүй хэдэн ААН, иргэд байдаг юм бол. Татварын ерөнхий газар үүн дээр яаж төвлөрч ажилладаг вэ. 2026 онд хэрхэн төвлөрч орлогоо нэмэгдүүлэх юм бэ? Монгол Улс шатахууныхаа нийлүүлэлтийг бүрэн хараат байдлаар буюу 99%-ийг нь ОХУ-аас авдаг. Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2026 онд хурцдах байдалд хүрэхээр байна уу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа


