#Тойрог1 мин унших
2027 оны улсын төсөвт ХУД-ийн боловсролын салбарын 11 төсөл, арга хэмжээнд 21.1 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдлаа

Хүүхэд бүр гэртээ ойр, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох боломжтой байх ёстой.
Хан-Уул дүүргийн хүн ам, хүүхдийн тоо өсөн нэмэгдэж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах нь бидний анхаарах чухал асуудлын нэг юм.
2027 оны улсын төсөвт Хан-Уул дүүргийн боловсролын салбарын 11 төсөл, арга хэмжээнд 21.1 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдлаа.
Энэ хүрээнд:
• 34 дүгээр сургуулийн 640 суудалтай өргөтгөл
• 52 дугаар сургуулийн 320 суудалтай барилга
• 8 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
• 200 ортой цэцэрлэгийн барилга
• Сургуулиудын сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг ажлууд хэрэгжинэ.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн барилга барих асуудал биш. Энэ нь хүүхдүүдийг анги дүүргэлт багатай орчинд суралцах, гэртэйгээ ойр боловсролын үйлчилгээ авах боломжтой болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт юм.
Хүүхдийн боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бол Монгол Улсын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт.
Тиймээс төсөвт туссан хөрөнгө оруулалт бүрийг хугацаанд нь, чанартай хэрэгжүүлж, хүүхэд бүрд бодит үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана.











Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
