Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Төсвийн хөрөнгө оруулалтаар хүний эрх, тэгш оролцоо, нийгмийн эрүүл мэндийг хэрхэн хангах вэ гэдэгт төвлөрөх ёстой
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Төсвийн хөрөнгө оруулалт одоогийн хуулийн зорилгыг харахаар логик нь төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай удирдах вэ гэдэг хүрээнд л яригдаад байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хүний эрх, амьдралын чанар, тэгш оролцоо, нийгмийн эрүүл мэндийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуултад хариулах гээд байгаа. Нэг сургууль барилаа, нэг байшин барилаа, хэдэн хүний нийгмийн оролцоог нь сайжруулах хэдэн хүний амьдралын чанарт хэрэгтэй юм бэ гэдэг асуудал. Хуулийн 1 дүгээр бүлгийн зорилго дотор энэ асуудлыг илүү ихээр тодруулж оруулмаар байна. Одоогийн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг бичсэн хандлага тэр чигтээ процесс төвтэй байна.
Үүнийг илүү хүн төвтэй болгомоор байна. Хөрөнгө бий болгох гэдэг утга байна нэмэх нь хүний эрхийг хангасан гэдэг агуулга нэммээр байна. Дандаа эдийн засгийн үр ашгийн тухай тооцоолол 80%-тай байна. Үүндээр нийгэм хүний хөгжлийн үр өгөөжийг тооцдог нь илүү оруулах хэрэгтэй. Барилга дэд бүтцийн тоог тоолохоос илүү бодит хүртээмж хэр сайжирсан гэдэг үзүүлэлт гэх зэргээр үзэл баримтлалын түвшинд ахисан байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, хэрэгжилт эрэмбэлэлтийг 3 дугаар бүлэгт оруулсан байна. Хяналтыг 5 , үр өгөөжийг 6 дугаар бүлэг дээр. Аль алин дээр хүн төвтэй төсвийн хөрөнгө оруулалт, асуудлууд тун бүдэг эрээвэр хураавар тусгагдсан харагдаж байна. Жишээлбэл БЗД-т 15 сургууль хүртээмжгүй орчинтой, 8 эмнэлэг тэргэнцэртэй хүн бие даан үргэлжлэх боломжгүй байна, 12 автобусны буудалд саадгүй орчин нөхцөл бүрдчихсэн гэдэг асуудал байна. Эдгээрийг төсвийн захирагч төсвийн хөрөнгө оруулалтдаа яаж оруулаад 27 дугаар зүйлд заасны дагуу саналыг нь Сангийн яам руу хүргүүлэх вэ? Энэ процесс дээр ямар гаргалгааг харж байгаа юм бэ?.
Сэтгүүлч Х.Оюумаа





