Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Барилга, байгууламж бүхий төсөл, арга хэмжээ хугацаандаа орохгүй байгаа, анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж буй учир шалтгааныг судлаад ямар арга хэмжээ авахыг тусгах ёстой!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Энэ хуулийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээ дээр төсвийн хуульд тусгаж, санхүүжүүлсэн мөртөө жилээс жилд хуваагдаж санхүүжилт ороод байгааг цэгцлэх агуулгатай хууль гэж харж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан хууль, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэж байгаа асуудлаар ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоол. Урьдчилсан байдлаар нь судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд барилга угсралтын ажил болон захиалагч гүйцэтгэгч компаниудын явцын хяналт дотоод зохион байгуулалт хангалтгүйн улмаас Улсын комисс хүлээж авахад зөрчил доголдол илрэл илэрч, акт тавихад түүнийгээ засаж хүлээлгэж өгч чадаагүйн улмаас төсөл зогсоосон байдлууд аудитын дүгнэлтээс харагджээ гэж дүгнэсэн байна.
Барилга байгууламжийн төсөлд тавигддаг норм стандартыг хангадаггүй учраас Улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй, зогссон талаар аудитын дүгнэлтээс харж болно гэж тус тус дүгнэсэн байгаа юм.
Үүн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа барилга, байгууламж бүхий төсөл арга хэмжээ хугацаандаа орохгүй саатаж байгаа мөн анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж байгаа шалтгааныг судлаад ямар арга хэмжээ авахыг тусгах ёстой!