Үйл явдал1 мин унших
Зарчмын зөрүүтэй саналууд УИХ-аар дэмжигдлээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хэдий Байнгын хороо дэмжээгүй ч УИХ дээр энэхүү дэмжээгүйг мөн дэмжээгүй гэсэн санал өгснөөр уг саналууд дэмжигдэж, өөрөөр хэлбэл унасан саналууд босож ирдэг. Иймд тус заалтууд 2026 оны төсвийн төсөлд тусгагдаж хэрэгжихээр болж байна үг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр, халамж, хөгжлийг сайжруулах чиглэлээр 20 орчим дэд заалтын санал гаргасан.
Эдгээрээс дурьдвал:
34.1.5.3 Түрээсийн орон сууцанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийг нэмэгдүүлэх;
24.1.3 Татварын бодлогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
15.1.1.4 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод ээлтэй, саадгүй орчин бүрдүүлсэн санал өгөх байрны эзлэх хувь;
13.1.9.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах квотыг бүрэн хэрэгжүүлж буй төрийн байгууллагын эзлэх хувь зэрэг дэд заалтуудыг нэмэх санал тус тус гаргаж дэмжигдлээ.