Байр суурь3 мин унших
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үр ашгийг сайжруулахад чухал ач холбогдолтой
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл нь цаг үеэ олсон зайлшгүй шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, үр ашгийг сайжруулахад чухал ач холбогдолтой төсөл гэж үзэж байна. Тиймээс хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зорилгыг дэмжиж байна. Харин энэ хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгож төсвийн хөрөнгө оруулалтаас бодит үр дүн өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд төслийн менежментийн олон улсын стандарт, арга зүй, мэргэжлийн удирдлагын тогтолцоотой холбоотой хэд хэдэн саналыг нэмж хэлэхийг хүсэж байна. Улс орны хөгжил зөвхөн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагаар бус тэр хөрөнгө оруулалтаа хэрхэн үр дүнтэй удирдаж бодит үр өгөөж бий болгож байгаагаар тодорхойлогддог.
Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтыг иргэн төвтэй үр өгөөжид суурилсан байдлаар үнэлдэг болох ёстой. Бид өнөөдөр хэдэн барилга барьсан хэдэн километр тавьс зам тавьсан хэдэн төгрөг зарцуулснаа тайлагнах нь элбэг байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын жинхэнэ үр дүн нь иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирснаар хэмжигдэх ёстой. Сургууль барьсан бол боловсролын хүртээмж хэрхэн сайжирсан, зам тавьсан бол зорчих хугацаа хэрхэн багассан, эмнэлэг барьсан бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хэрхэн нэмэгдсэнийг үнэлэх хэрэгтэй. Тиймээс төсөл эхлэхээс өмнөх үр дүн хэмжих шалгуур үзүүлэлтээ тодорхойлж ашиглалтад орсны дараа бодит үр өгөөжийг нь үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Хуулийн төслийн 49 дүгээр зүйлд туссан төслийн үр дүн, хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг үнэлэх зохицуулалтыг энэ зарчмаар улам боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, дэлхий нийтээр төслийн менежментийн нэг хэлээр ярьж нэг ойлголтоор харилцан ойлголцдог болсон ардчиллыг бид ч бас хэрэглэх ёстой. Өнөөдөр олон улсын төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, захиалагч, гүйцэтгэгчид, төслийн зорилго, хамрах хүрээ, хугацаа, төсөв чанар эрс. Гэтэл үр өгөөжийн талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт арга зүйгээр харилцаж байна. Энэ нь зөвхөн англи нэр томьёог хэрэглэх тухай биш харин төслийг төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэх, хянах, үнэлэх хүртэлх нэгдсэн ойлголт мэргэжлийн арга барилтай болох тухай юм. Иймээс прожект, менежмент, институт гэж хэлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн менежментийн стандарт арга зүйг Монгол Улсад нутагшуулах шаардлагатай. Ингэснээр бид олон улсын байгууллагуудтай ижил түвшинд ойлголцож хамтран ажиллах төслүүдээ олон улсын жишгээр үнэлэх боломж бүрдэнэ.
Гуравдугаарт, төслийн удирдлагын мэргэжлийн тогтолцоог бий болгож төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эзэнтэй болох хэрэгтэй байна. Гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хангалтгүй гэдгийг амьдрал бидэнд харуулсан манай улсад томоохон төсөл хэрэгжүүлэхдээ төсөв батлах, тендер зарлах, гэрээ байгуулах, санхүүжилт олгоход гол анхаардаг. Харин төслийн хугацаа, төсөв, чанар, эрсдэл, хүний нөөц, өөрчлөлтийг бүхэлд нь удирдах мэргэжлийн тогтолцоо хангалтгүй байна. Тиймээс төрийн байгууллагуудад төслийн удирдлагын мэргэжлийн нэгж нэгжийг бий болгох нь зүйтэй. Энэ нэгж нь стандарт аргачлалаар хангах төслийн багуудад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг сургах, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх чиг үүрэгтэй байх шаардлагатай. Бидэнд зөвхөн хөрөнгө оруулалт хийх мөнгө биш тэр хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөж, мэргэжлийн түвшинд удирдаж, үр дүнд хүрэх чадавх хэрэгтэй байна. Тиймээс энэ хуулийн хүрээнд төслийн менежментийн олон улсын стандартыг нутагшуулах төрийн байгууллагын мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг иргэн төвтэйгөөр үнэлэх зарчмыг бодит ажил болгох шаардлагатай.
Сэтгүүлч Х.Оюумаа



