Үйл явдал1 мин унших
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт боллоо

Эх сурвалж:
Батлан хамгаалах яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Батлан хамгаалах яамЗөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамны Зүүн хойд Азийн бодлогын хэлтсийн дарга И Сын Бэ нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ярилцаж, цаашдын чиглэлийг тодорхойлж, зарим асуудлуудаар харилцан зөвшилцөлд хүрэв.
Мөн хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тэр дундаа цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлан үзэж, хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
