Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Зарж болдог юм байвал маш хурдан экспортлоод, орлого олж, мөнгөтэй болохын тулд шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргах хэрэгтэй байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Бид бүхэн хүндрэлтэй нөхцөл дээр тэсэж үлдэх, амьд үлдэх асуудлаа л яримаар байна. Зарж болдог юм байвал маш хурдан зарж борлуулаад, экспортлоод, орлого олж, мөнгөтэй байх гэдэг л асуудлаа ярья. Тэрнээс биш соёрхон батлах гэрээ хэлэлцээрийн асуудлууд дээр улс төржөөд, унагаагаад, цаг хугацаа алдуулаад баймааргүй байна. Үүнийг хэдийн яриад, шийдээд явчих байсан. Тэгсэн бол өдийд цэгцдээ ороод, гэрээ хэлэлэцээ хийгдчих байсан ч баталж өгөөгүй. Энэ бол УИХ-ын бас нэг алдаа. Мөн онгоцны түлшний асуудлыг юу гэж ярьж байлаа.
Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүн болон онгоцны түлшний хэлэлцээрүүдээ батлаагүйгээс болж шатахууны асуудалтай болчхоод төрийн өндөрлөгүүд нь очоод "манайд шатахуун өгөөч ээ" гээд гуйгаад явж байгаа. Тэгэхээр ийм ач холбогдол бүхий зүйлүүдээ хугацаа алдалгүй дор дор нь баталж өгөөд явъя аа!
Худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллага аль нь юм бэ? ГХЯ гэж байна, зарим нь танхим руу чихчихэж байх шиг байна. Үүнийг тодорхой болгоод асуудлаа авч явахгүй бол эзэнгүйдээд байна.
367 нэр төрлийн бүтээгдэхүүний тухай ярьж байна. Ц.Идэрбат гишүүний яриад байгаа арьс ширэн бүтээгдэхүүнийг Монгол Улс өмнөх үедээ ч тэр, одоо ч тэр Орос руу л савхи, нэхий, дублёкоо зарж орлого олдог шүү дээ. Яам нь арьс ширний асуудлаа улс төржүүлээд хаячихдаг. Нэгнийхээ хийсэн зүйлийг хэн эхлүүлснээс нь шалтгаалаад улс төржүүлж, хорлосоор байгаад орхичихдог. Дарханы арьс ширний цогцолбор юу болсныг мэдэхгүй. Харин яам нь Дарханд байгаа энэ үедээ асуудлаа цэгцлээд, хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүнээ гялс үйлдвэрлэх асуудлаа яримаар байна аа. Экспортод гаргаж орлого олох бүтээгдэхүүнүүд маань бэлэн байгаа шүү. Энэ тал дээр ямар ахицтай явж байна вэ?
Бид бүтээгдэхүүнээ ОХУ, Евроазийн бүс рүү экспортод гаргах гэхээр гаалийн тариф, худалдааны тариф маш өндөр байдаг. 40-өөс дээш 60 хүртэл гээд. Энэ тарифын асуудлууд хэлэлцээр соёрхон батлагдсанаар хэд болох вэ? ямар хөнгөлөлт эдлэх вэ? Тодорхой нэг тоо хэлээд өгөөч! Газрын тосны бүтээгдэхүүн болоод цахилгааны импортоос болоод энэ харьцаа бол алдагдсан. Тэгэхээр үүнийг багасгахад энэ хэлэлцээр тус болох байх аа л гэж бодож байна.