Үйл явдал1 мин унших
Ж.Чинбүрэн: Монгол хүн бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн төлөө ажиллана

Хүн бүр эрүүл энх байж, айл бүр аз жаргалтай амьдран суухын өлзийтэй ерөөлийг Хүний эрхийн Олон Улсын өдрийн мэндтэй хамтатган хүргэе ээ.
Айх айдасгүй, гачигдах зовлонгүй оршин байхын утга учрыг сануулдаг энэ өдөр дэлхийн улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг баталснаар хүний амь насыг үнэ цэнэтэйд тооцдог болсон билээ.
Монгол хүн бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахын төлөө хүчин зүтгэх болно. Та бүхэнд Хүний эрхийн өдрийн мэндийг хүргэе.

