Үйл явдал1 мин унших

“ХУД-ийн Гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

“ХУД-ийн Гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон хүрээлэн буй орчны загварчлалын (СРТЕD) талаар ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх боломжтой хамтарсан шийдлийг тодорхойлох зорилгоор

-Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга

-Хүрээлэн буй орчны загварчлалын тухай ойлголт, үндсэн зарчим, амжилттай хэрэгжсэн жишээнүүд

-ХУД-ийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, орчны төлөвлөлт ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглүүлэх нь

-”Хүүхэд хохирсон, холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Эдгээр чиглэлээр боловсруулсан "Зөвлөмж"-ийг дүүргийн харьяа байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэж, хэлэлцүүлэг нь орон нутгийн удирдлагын бодит санаачилгаар зохион байгуулагдсан анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байлаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хан-Уул ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2015
  3. 2014
  4. 2013