Үйл явдал1 мин унших
Эрүүл мэндийн даатгалын санг эмчлэх жор нь иргэдийн хяналт

ЭМДС-ийн зарцуулалт гажуудсанаас болж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдсон.
Доголдлыг түр зуур оромдож аргалах бус бүрмөсөн арилгах арга зам нь тус сангийн үйл ажиллагааг 100% ил тод болгож, иргэн төр хамтдаа хяналт тавих явдал.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээтэй 1973 эрүүл мэндийн байгууллага буйгаас ердөө 315 эмнэлгийн байгууллага л И-Монголиад мэдээллээ оруулж байна. Түүнчлэн 2023.05 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сар хүртэл И-Монголиад ЭМД-ын сантай холбоотой 570 гомдол ирсэн.
Үүний 175 нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ огт аваагүй иргэнийг авсан мэтээр худал баримт бүрдүүлж мөнгө завшсантай холбоотой байна. Өөрөөр хэлбэл гурван гомдлын нэг нь ХУДАЛ мэдээлэл шивж сангаас хулгай хийсэн зөрчлийг илчилжээ.
Тиймээс худлыг бүрэн илчилж хулгайг нэг мөр таслан зогсоох гарц нь ЭМДС-гийн бүх мэдээллийг 100 хувь E-Mongolia-д ил тод байршуулдаг болох. Мэдээлэл нээлттэй байвал олон нийт хяналт тавихад хялбар болно. Олон нийтийн хяналтыг бий болгосноор ЭМДС эмчлэгдэж, эрүүл мэндийн салбар ч хөгжинө, эмч ажиллагсдын баталгаа ч хангагдана.
