Байр суурь2 мин унших
Ц.Мөнхбат: Иргэд, ААН-үүдээ бүсээ чангал гэчихээд өөрсдөө 16 сайд нэмж томиллоо, энэ шударга ёс уу!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат үг хэллээ.
Энэ удаагийн ЗГ, манай МАН-ынхан сүүлийн үед маш олон томилгоо хийгдэж байгаа. Хийхээс ч аргагүй нөхцөл байдалтай байна. Гэхдээ өнөөдрийн томилгоо их зөв болж буйд баяртай байна. Монгол банкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт даргыг Сангийн яамны ТНБД байхаас нь мэдэхийн хувьд төрийн албанд, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын төсөв санхүүтэй холбоотойудирдах ажлуудыг хийсэн. Монгол Улсын санхүү төсвийн бодлогыг нэлээн сайн гадарладаг хүн мөнгөний бодлого руу орж байгаа юм байна.
Харьцангуй зарчимтай, хариуцлагатай ажилладаг хүн гэж боддог. Тиймээс Монгол банкан дээр томилогдож очоод мөнгөний бодлогын гажуудал, ханшны уналт, валютын нөөцийн тогтвортой байдал гэх мэтчилэн нийгэмд бодитой биш явж буй асуудлуудыг бүрэн дүүрэн цэгцэлж чадах болов уу гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас дэмжиж байна.
Монгол Улсад инфляц хэдэн оронтой тоонд байгаа вэ? 9,9 гэлүү? 2 орон арай хүрэхгүй байгаа юм шиг ойлгуулж байгаа. Гэтэл яг амьдрал дээр мөнгөний ханшны уналт тийм биш гэдгийг иргэд мэдэж байгаа. Санхүү төсөв, мөнгөний ханш гадарладаг улсууд бүгд мэдэж байгаа байх.
Хоёрдугаарт, манай МАН-ынхан, ЗГ хэдий болтол томилгоогоо үргэлжлүүлэх вэ. Өчигдөр дэд сайд нар гээд баахан улсууд оруулаад ирлээ. Монгол Улс чинь 40 сайдтай боллоо. Өнөөдөр дэд сайд нарыг томилох цаг үе мөн үү? Монгол Улсад эдийн засаг ямар байна? Бид нар иргэдээ, ААН-үүдээ бүсээ чангал гэчихээд өөрсдөө дарга нарынхаа тоог нэмээд байдаг. Энэ чинь та бүхний ярьдаг шударга ёстой, мөрийн хөтөлбөртэй нийцэж байна уу?