Байр суурь1 мин унших
Х.Тэмүүжин: Тамгын газар нь хууль санаачлагчийн эрхийг хажуунаас нь хязгаарладаг байж болохгүй!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хууль зүйн байнгын хорооны /2026.11.18/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах эрх ганцхан Үндсэн хуулийн цэцэд байгаа.
Улсын Их Хурлын Тамгын газар Үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй субьект биш. Ер нь бол цаашдаа хууль тогтоомжоо боловсронгуй болгож, Хууль зүйн байнгын хороон дээр гишүүдийн санаачилсан хуулийн төсөл дээр "зөвлөмж" гаргахаар бол хууль санаачлах эрхтэй гишүүдээсээ оруулж зөвлөмжөө бэлдэж, хууль санаачлах эрхийн хүрээнд өргөн барьж байхгүй бол Тамгын газар нь хууль санаачлагчийн эрхийг хажуунаас нь хязгаарладаг байж болохгүй.
Өөртөө байхгүй эрхийг эдэлдэг ийм болих зохицуулалт байж болохгүй. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил харагдаж байна.