Үйл явдал1 мин унших
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үр дүнгийн хурал боллоо

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үр дүнгийн хурал өнөөдөр /2025.12.21/амжилттай болж өндөрлөлөө.
Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж бүтээсэн, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлууд гээд олон олон зорилт зорилгоо нэгэн дээвэр дор базаж, шилдэг хэлтэс, алба хаагчдаа үнэлэн урамшууллаа.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн тухайд байгуулагдаад жил гаруй болж байгаа ч 80 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 16 төсөл хоёр болон гурван талт гэрээний шатанд, 3 байршилд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн, төсөл хэрэгжүүлэгчид нь батламжаа гардан авсан үр дүнтэй байна.


Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК