Үйл явдал2 мин унших
Хиймэл оюунд суурилсан төрийн нээлттэй өгөгдлийн платформыг танилцуулах уулзалт боллоо

Эх сурвалж:
Хууль зүй, дотоод хэргийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хууль зүй, дотоод хэргийн яамУулзалтын үеэр хууль зүй, дотоод хэргийн салбарт ашиглах боломжтой хиймэл оюунд суурилсан нээлттэй өгөгдлийн дэвшилтэт платформын давуу тал, цаашдын эерэг үр нөлөөний талаар уг платформыг хөгжүүлэгч Ц.Чандмань-Эрдэнэ, О.Мөнхбат нар тус яамны удирдлагын бүрэлдэхүүнд танилцуулж, санал солилцов.“Voyager Transparency” төсөл нь төсвийн зарцуулалт, төрийн худалдан авалтын нээлттэй өгөгдлийг нэгтгэн иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх хиймэл оюун ухаанд суурилсан дата агент юм. Тус агентийн тусламжтайгаар иргэд төсвийн хөрөнгө юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг богино хугацаанд бодит эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж буй юм.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ тус төсөл нь Засгийн газрын авлигатай тэмцэх бодлого, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилттой бүрэн нийцэж байгааг онцлон тэмдэглэж, залуучуудын санаачилгаар эхэлж, бодит үр дүнд хүрсэн ийм сайн жишээнүүдийг цаашид бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн одоо ашиглагдаж буй төрийн нээлттэй өгөгдлийн платформуудын уялдаа сул, ашиглалт иргэдэд хүндрэлтэй байгаа нь нээлттэй өгөгдлийг бодит хяналтын хэрэгсэл болгоход саад болж байгааг төслийн баг онцолж, хиймэл оюунд суурилсан шийдэл нь ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог бодитоор дэмжих боломжийг бүрдүүлэхийг дурдав.
Уг платформ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Civic Tech Innovation Challenge on Governance 2025” тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн 30 орны 251 төслөөс шалгарч “Rising Civic Innovation Award” шагналыг хүртээд буй юм.