#Тойрог1 мин унших
Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа

УИХ-ын үйл ажиллагаа
Он солигдох дөхсөн энэ мөчид УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн иргэд сонгогчид, намын гишүүдтэйгээ уулзаж 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Тойргоос сонгогдсон УИХ гишүүний хувиар жил бүр оны төгсгөлд хийдэг тайлант уулзалтад маань танхим дүүрэн хүрэлцэн ирсэн Баянголчууддаа баярлалаа.



УБ Палас үйл ажиллагаа явуулахгүй болсон тул энэ удаад Корпорейт конвейшн центрийн их танхимд 1300 орчим иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Он гаргаад 1-р сард “Ахмадаа хүндлэе” арга хэмжээгээ МҮЭСТО-д олон удаагийн давтамжтай хийх юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
