#Коммент2 мин унших

Ц.Мөнхбат: Малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зөв тогтолцоог шаардаж байна!

Ц.Мөнхбат: Малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зөв тогтолцоог шаардаж байна!

Баян-өлгий аймгаас бусад бүх аймгаас 300 орчим малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг шаардаж, өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөж талбай дээр жагсаал хийлээ. Монголын мал аж ахуйг, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатанд нь хамгаалж, анхны тусламж үзүүлдэг мэргэжилтнүүд бол малын эмч нар юм. Монгол Улсад буй 70 сая малыг эдийн засгийн эрсдэлгүй байлгахын төлөө тэд хөдөлмөрлөж байна.  Манай улс нөхөн сэргээгддэг, өөрсдөө үйлдвэрлэж чаддаг салбар цөөнтэй. Тиймээс хамгийн чухал нь мал аж ахуй. Мал эрүүл, чийрэг байснаар улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлдэг.

Говийн аймгуудаас ирсэн малын эмч нар болон бусад төлөөлөлтэй уулзлаа. Малын эмч нар өнөөдөр илүү их зүйл нэхээгүй, хийсэн ажлынхаа хөлсийг л шударгаар авахын төлөө дуугарч байна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, 2025 онд малын вакцинжуулалт хийсэн үйлчилгээний төлбөрөө авч чадалгүй он гаргачихсан байх юм. Уг нь Сангийн сайд Б.Жавхлан 12 сарын 31-нд шийднэ гэсэн боловч шийдээгүй байна.  Хүн вакцинжуулахад нэг тариаг 5000 төгрөгөөр хийдэг бол малын эмч нар хагас зэрлэг амьтадтай ноцолдож, эрсдэлтэй нөхцөлд ажиллан ердөө 1000 төгрөгөөр вакцин тарьж байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийн ялгааг илтгэж байна хэмээн онцоллоо. Тиймээс тэд мал эмнэлгийн салбарын ажил, хөдөлмөрийг зохих ёсоор үнэлж, шударга тогтолцоо бүрдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийж байгаа юм.

Ц.Мөнхбат: Малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зөв тогтолцоог шаардаж байна!
Ц.Мөнхбат: Малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зөв тогтолцоог шаардаж байна!

Энэ салбарт тулгамдаж буй олон асуудал, шийдлээ хүлээж байна. Үүнийг  орон нутагт ажиллаж байсан хүний хувьд  би ч сайн мэдэж байгаа. Тэдний ажиллаж амьдрах нөхцөл боломжийг сайжруулж  бүрдүүлж өгөхгүй бол мал аж ахуйн орон гэх манай улс нэг л өдөр малын эмчгүй болох эрсдэл тун ойрхон бий. Малын эмч нарт тулгамдсан асуудлуудыг нь холбогдох яам, албан тушаалтнуудад уламжлах, араас нь хөөцөлдөх, мөн хууль эрхзүйн шинэчлэлд нь хамтран ажиллах талаар ярилцаж, уулзалтаа өндөрлүүллээ.

Ц.Мөнхбат: Малын эмч нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зөв тогтолцоог шаардаж байна!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Мал аж ахуйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021