Үйл явдал2 мин унших
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлэг боллоо

“Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.01.13) Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб интернэшнл ТББ, Хэвлэл, мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгууллаа.
Үндсэндээ эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой ЦЭЦ-ийн 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсан тухай. Одоо цаашид яах вэ гэдэг талаар.
ЦЭЦ-ийн дүгнэлтэд Үндсэн хуулийн 16.13 болон 16.16 заалтуудыг дурдсан байгаа.
Иргэн бүрт "Нэр төрийг нь доромжлохгүй байх, халдашгүй" болон "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх" эрх бий.
Тэгвэл эдгээр үндсэн эрх хоорондын зааг маш нарийн юм. Аль аль эрх нь хангагдах учиртай л гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


