Үйл явдал1 мин унших

С.Бямбацогт: Хянаж чадахгүй бол хэмжиж чадахгүй!

С.Бямбацогт: Хянаж чадахгүй бол хэмжиж чадахгүй!

Харин хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэсэн үг бий. Ажлаа зөв төлөвлөх, зөв хэрэгжүүлэх, бас сайн хяналт тавьж, үнэн зөв үнэлж дүгнэж байж бүрэн үр дүн гарна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн төвийн Хяналт Шинжилгээ Үнэлгээний эксперт Дэвид Слэтерритэй уулзахдаа яг энэ асуудлаар санал солилцлоо.

С.Бямбацогт: Хянаж чадахгүй бол хэмжиж чадахгүй!

Монгол Улсын Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, тогтолцоог боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана.

1-рт ТӨЛӨВЛӨЛТ-ТӨСӨВЛӨЛТ-ГҮЙЦЭТГЭЛ-ҮР ДҮН-гийн уялдаа холбоог сайжруулах эрх зүйн шинэтгэл;

2-рт Хиймэл оюун ухааны хөгжилд суурилж сумаас яам агентлаг хүртэлх бүх түвшинд  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ-г бүрэн цахимжуулах;

3-рт ИРГЭН ТӨВТЭЙ ИЛ ТОД ЗАСАГ байхын тулд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болгонд ИРГЭД ДҮН ТАВИХ хяналт тавих бололцоог бүрэн бүрдүүлэх;

4-рт төрийн бодлого ТОГТВОРТОЙ, ЗАЛГАМЖ чанартай хэрэгжих, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо;

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008