Үйл явдал1 мин унших
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийн мэнд хүргэе!

1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үеэр УИХ-ын танхимд нэг өгүүлбэр дээр маш удаан маргалджээ. Тэр ямар өгүүлбэр байсан бэ гэхээр “Төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй” гэсэн заалт байлаа.
Зарим нь “Энэ үг хэт зоригтой, улс төрийн хувьд эрсдэлтэй” гэж болгоомжилж байхад, нөгөө хэсэг нь “Хэрвээ ард түмнээс эхтэй гэдгийг энд бичихгүй бол, ардчилсан Үндсэн хууль биш” гэж зүтгэж байв.
Маргаан шөнө дунд хүртэл үргэлжилж, эцэст нь тэр өгүүлбэр өөрчлөгдөхгүйгээр батлагдсан. Тэр мөчөөс хойш Монголын түүхэнд анх удаа хууль ёсоор “Төр ард түмнийх гэдгийг баталгаажуулсан” баримт бичиг бий болсон юм. Эх орныхоо тусгаар тогтнол, хүний эрх, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
