Үйл явдал1 мин унших
Ж.Галбадрах: Багш нартайгаа алхангаа ярилцъя

УИХ-ын даргын 523-р захирамжаар байгуулагдсан "БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР САНАЛ ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ" үүрэг бүхий Ажлын хэсгийг Ж.Галбадрах гишүүн ахлан ажиллаж байна.
Гишүүний хувьд 2026 оныг Засгийн газраас “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбоотойгоор багш, удирдлагуудтай уулзаж нээлттэй ярилцах цаг үеийн шаардлага үүссэн. Энэ хүрээнд хоёр аймагт очиж багш нартайгаа уулзсан, гурван удаа төрийн сургуулийн захирлуудтай цахим ярилцлага хийгээд байна.
Цаашид ажлын хэсгийн төлөвлөсөн уулзалтууд үргэлжлэх ч үүний хажуугаар багш нартайгаа "Зангиагүй уулзалт" маягаар ууланд алхангаа ярилцаж, салбарын жаргал зовлонгоо ярьж, хамтдаа шийдэл хайх саналтай байгаа аж.
Иймд хамт алхаж санал бодлоо солилцох хүсэлтэй багш нар саналаа илгээж болох юм байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа











