#Тойрог1 мин унших
Орхон аймгийн Жаргалант сумын сургууль, цэцэрлэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ

Орхон аймгийн Жаргалант сумын сургууль, цэцэрлэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ. Тухайлбал, 50 жилийн нүүрийг үзэж байгаа сургууль, цэцэрлэгийн гадна пасат, дотор тохижилт, өргөтгөл зураг төслийг сумын удирдлагуудын зүгээс хийж өгсөнөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх ажлыг хийнэ.

Хүйтэрсэн ойрын өдрүүдэд цахилгааны тасалдал үргэлжилсээр байгаа нь хүүхдүүдэд тав тухгүй байдлыг бий болгосоор байна.

Зарим ангиудад шаардлагатай смарт дэлгэц, багш нарын компьютер гээд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулна.



