#Коммент1 мин унших
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 багийн Ахмадын зөвлөлийн дарга нартай албан уулзалт зохион байгууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 багийн Ахмадын зөвлөлийн дарга нартай албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар 2026 онд улсын төсөв болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ААНОАТ-ын 1 хувийн татварын хөнгөлөлтийг үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй орон нутагт нь бодит хөрөнгө оруулалт болгох санаачлагын хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Мөн ахмадуудад тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагын талаар санал бодлыг нь сонсож, холбогдох яам, агентлаг болон орон нутгийн удирдлагуудад уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

