#Тойрог1 мин унших
ФОТО: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын ахмадууд Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Орхон аймаг
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ахмадууд Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Орхон аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан, амьдралын арвин туршлагаа хойч үедээ өвлүүлэн ирсэн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ахмадууддаа эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.





